Бидний тухай
Бидний тухай
Урбан Линк ХХК Олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх зорилгоор 2020 онд байгуулагдсан.
Бид салбартаа тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн мэргэжлийн багаж хэрэгсэл, байгальд ээлтэй цэвэрлээгэний бүтээгдэхүүн ашиглан оффис, үйлчилгээний байгууллагын цэвэрлэгээнээс эхлэн томоохон арга хэмжээ, барилгын дараах иж бүрэн цэвэрлэгээ мөн худалдаа үйлчилгээ,орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээг хариуцан ажилладаг.
2021 оноос эхлэн олон улсын стандарт бүхий урлаг, спортын цогцолбор Степпе Арена ХХК-тай хамтын ажиллагааг эхлүүлж Олон Улсын тэмцээн уралдаан, урлаг спортын арга хэмжээнүүд дээрх цэвэрлээ, үйлчилгээг хариуцан ОУ-ын стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.
2022 оноос эхлэн УБ хотын өндөр зэрэглэлийн оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжид мэргэжлийн цэвэрлэгээ үйчилгээ үзүүлж, харилцагчийн тоогоо тэлсээр байна.
Бидний зорилго
Бид өндөр хариуцлагатай, мэргэшсэн чадварлаг багаар үйлчилгээний стандартад нийцсэн найдвартай үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэнэ.
Бидний үйлчилгээ
Бид албан байгууллага, айл гэрт дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
- Цэвэрлэгээ үйлчилгээ
- Хими цэвэрлэгээ
- Түрээсийн менежмент (Үйлчилгээний талбай, Орон сууц)
Бид дараах стандартыг үйлчилгээндээ баримтлан ажилладаг. Үүнд:
1. Цэвэрлэгээний болон үйлчилгээний чанар стандартыг хэвшүүлэх
2. Үйлчлэгч болон үйлчилгээний ажилтнуудын харилцаа, ёс зүйг дээшлүүлэх
3. Мэргэжлийн шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, сургах дадлагажуулах
Биднийг сонгох шалтгаан
Ажлын туршлага
Үл хөдлөх хөрөнгийн менежмент, тэр дундаа цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр олон жилийн туршлагатай, чадварлаг удирдлага дор мэргэшсэн баг хамт олон ажилладаг. 2021 оны 8 сараас эхлэн Степпе Арена ХХК-ийн олон улсын олимпийн стандарт бүхий Мөсөн өргөөнд барилгын дараах цэвэрлэгээ болон өдөр тутмын цэвэрлэгээний үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэн ажиллаж байна.
Мэргэжлийн хамт олон
Бид мэргэшсэн чадварлаг ажилтнуудаар соёлч найрсаг бөгөөд чанартай үйлчилгээг үзүүлэхийг зорьж тогтмол сургалт хөгжил, дадлагаар ажилтнуудынхаа ур чадварыг сайжруулж байна.
Олон улсын стандартын бүтээгдэхүүн
Бид цэвэрлэгээний үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэхийн тулд АНУ-ын Diversey брэндийн цэвэрлэгээ ариутгал, халдваргүйтгэлийн бүтээгдэхүүн болох мэргэжлийн зориулалтын бодис, уусмал ашиглаж байна.
Мэргэжлийн техник, тоног төхөөрөмж
Герман улсын Karcher, АНУ-ын Viper, Япон улсын Makita, Honda, Дани улсын Nilfisk брэндийн чанар үзүүлэлт сайтай, барилгын мэргэжлийн цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг ашиглаж ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, шуурхай үйлчилгээг бий болгохыг зорьдог.
Бидэнтэй холбогдох
© Copyright 2024Urban Servicedeveloped bySteppe Link